Интернэт орчны алдартай аймшгийн сэдэв болох “Backrooms” киноны төслийг удирдаж буй найруулагч Кэйн Парсонс өөрийн сошиал хуудсаараа дамжуулан шинэ мэдээлэл хуваалцлаа. Тэрээр тус бүтээлийг өргөтгөсөн хувилбараар (extended cut) кино театруудад дахин гаргахаар зэхэж байна.

Найруулагч өөрийн постдоо үзэгчид болон фенүүд нь энэхүү шинэ хувилбараас юу хүлээж болох талаар тодорхой мэдээллийг өгчээ. “Backrooms” нь анх интернэтэд суурилсан аймшгийн богино хэмжээний дүрс бичлэгүүдээр олон нийтэд танигдсан бөгөөд одоо ийнхүү дэлгэцийн бүрэн хэмжээний бүтээл болж, өргөтгөсөн хэлбэрээр дахин үзэгчдийн хүртээл болохоор болсон нь анхаарал татаж байна.