Пуэрто-Рикогийн алдартай уран бүтээлч, реппер Bad Bunny өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу 6-р сарын 27 болон 28-ны өдрүүдэд Их Британийн нийслэл Лондон хотод хоёр удаагийн тоглолтоо хийлээ.
Billboard сэтгүүлийн мэдээлснээр, түүний энэхүү тоглолтууд бүгд тасалбар нь бүрэн зарагдаж, үзэгчдийн хүлээлтийг дээд цэгт хүргэсэн байна. Түүхэн амжилт бүхий энэхүү тоглолтуудын дараа Billboard сэтгүүлээс Bad Bunny-гийн тоглолтын шилдэг 7 мөчийг онцлон нэрлэжээ.
Дэлхийн хөгжмийн ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг уран бүтээлч ийнхүү Лондон хотноо тоглолтоо амжилттай зохион байгуулсан нь түүний аялан тоглолтын түүхэнд чухал үйл явдал болж байна.