Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, Пуэрто Рико гаралтай реггетон дуучин Bad Bunny (жинхэнэ нэр нь Бенито Антонио Мартинес Окасио) өөрийн гэсэн хувцасны брэндээ гаргахаар болсон байна. “Benito Antonio Collection” нэртэй энэхүү цуглуулга нь дуучны хувийн үзэл бодол, үндэсний соёл, өв уламжлалыг шингээсэн 150 гаруй загвараас бүрдэх аж.

Тэрээр энэхүү брэндээ алдартай хувцас худалдааны төвүүдтэй хамтран гаргаж байгаа бөгөөд энэ нь Bad Bunny-гийн хувьд загварын ертөнцөд хөл тавьж буй анхны томоохон алхам болж байгаа юм. Дуучин залуу өөрийн хэлснээр энэхүү цуглуулга нь түүний өөрийнх нь хувь хүний илэрхийлэл бөгөөд Пуэрто Рикогийн соёлыг дэлхий дахинд таниулах зорилготой гэнэ.

Тус цуглуулгад гудамжны загварын элементүүд зонхилох бөгөөд энгийн хэрнээ өвөрмөц шийдэлтэй хувцаснууд багтсан байна. Мөн Bad Bunny-гийн хөгжмийн карьертай холбоотой дүрслэлүүд, түүний дууны үгнээс сэдэвлэсэн хэвлэмэл зурагнууд хувцаснуудад шигтгэгдсэн байгаа нь онцлог юм.

“Benito Antonio Collection”-ы худалдаа хэзээнээс эхлэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч Bad Bunny-гийн фэнүүд болон загвар сонирхогчдын дунд аль хэдийнээ ихээхэн хүлээлт үүсгээд байна. Bad Bunny нь зөвхөн хөгжмөөрөө бус, хувцас загвараараа ч гэсэн өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож чадсан уран бүтээлч гэдгээ харуулах гэж байгаа бололтой.