АНУ-ын алдарт рэппер, жүжигчин, 106 & Park нэвтрүүлгийн хөтлөгчөөрөө олонд танигдсан Bow Wow BET Awards 2026 наадмын үеэр өөрийн гэр бүлийн амьдралын талаар сонирхолтой мэдээлэл өглөө.

Тэрээр өөрийн хүүхдүүд болох 15 настай охин Шай болон 6 настай хүү Стоун нартайгаа маш ойр дотно байдаг гэдгээ онцолсон байна. Шай нь түүний хуучин хамтрагч Жой Чавистай дундаас төрсөн бол, Стоун хүү нь Оливиа Скайтай дундаас төрсөн хүүхэд юм.

Bow Wow хүүхдүүдийнхээ төлөө цаг зав гаргаж, тэдэнтэй хамт байхыг эрхэмлэдэг гэдгээ илэрхийлж, эцэг хүний хувьд бахархалтай мөчүүдийнхээ талаар хуваалцсан нь шүтэн бишрэгчдийнх нь анхаарлыг татлаа.