Холливудын нэрт жүжигчин, продюсер Риз Уизерспун үзэгчдийн дуртай “Big Little Lies” (Жижиг том худал) цувралын гуравдугаар бүлэг бүтээгдэж байгааг баталлаа. Тэрээр энэхүү төслийн ажил үргэлжилж байгааг онцолсон байна.
Шинэ бүлгийн үйл явдал зохиолч Лиан Мориартигийн удахгүй хэвлэгдэх “Big Little Truths” хэмээх шинэ номоос сэдэвлэн бүтээгдэх юм. Одоогоор цувралын үйл явдал болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна.