Billboard сэтгүүлээс 2026 оны 10 дугаар сарын 24-ний байдлаарх Hot 100 чартын шилдэг 10 дууны жагсаалтыг танилцууллаа. Жагсаалтын тэргүүн эгнээнд алдарт дуучин Тэйлор Свифтийн “Patient Zero” дуу дахин бичигдэж, нийт гурав дахь долоо хоногтоо нэгдүгээр байраа хадгалж байна.

Энэ долоо хоногийн шилдэг аравт дуучин Доминик Файкын (Dominic Fike) “Babydoll” уран бүтээл шинээр багтсан бол Karol G нэг байраар урагшилжээ. Мөн ADÉLA-ийн “Nicole Kidman” дуу өөрийн шинэ амжилтаа ахиулан 6 дугаар байрт хүрсэн бол “Dracula” 5 дугаар байр руу өссөн байна.

Жагсаалтын бусад байруудын тухайд:
- 2 дугаарт “Choosin’ Texas”
- 3 дугаарт “Boston”
- 4 дүгээрт “Been By Now”
- 7 дугаарт дуучин Ариана Гранде (Ariana Grande)
- 8 дугаарт “Stupid Song” уран бүтээлүүд өмнөх байр сууриа тус тус хадгалан үлджээ.