Их Британийн алдарт Blur рок хамтлагийн бөмбөрчин Дэйв Роунтри хөгжмийн зохиогчийн эрх хамгаалах PRS For Music байгууллагын эсрэг шүүхэд хандаад байсан юм. Тэрээр тус байгууллагын "хар хайрцаг" буюу тодорхойгүй эзэмшигчтэй уран бүтээлүүдийн орлогыг хуваарилах аргачлал нь гишүүдийн хувьд шударга бус байна хэмээн үзэж, ангиллын нэхэмжлэл гаргасан байв.

Гэвч давж заалдах шатны шүүгч түүний гаргасан уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрээ танилцууллаа. PRS For Music нь хөгжмийн зохиолч, хөгжимчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллага бөгөөд Дэйв Роунтригийн зүгээс тэдний үйл ажиллагааны зарчимд шүүмжлэлтэй хандаж ирсэн юм.

Одоогоор уг асуудалтай холбоотой нэмэлт мэдээлэл гараагүй байна.