Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг болон түргэн хоолны сүлжээ McDonald's компани гурав дахь удаагаа хамтран ажиллаж байна. Энэ удаагийн хамтын ажиллагааны хүрээнд шинэ цуглуулгын тоглоомууд худалдаанд гарах юм.
Энэхүү мэдээлэл гарснаар McDonald's-ын үйлчлүүлэгчид болон тус хамтлагийн фэнүүд захиалгын дараалалд “hooligan” буюу сахилгагүй, шуугиантай байдлаар хандаж эхлэх төлөвтэй байна. Одоогоор шинэ цуглуулгын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон худалдаанд гарах хугацааг тодорхой дурдаагүй байгаа ч талууд дахин хамтарч байгаа нь олны анхаарлыг татаж байна.