Дэлхийд алдартай Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн хувийн орон зайд халдсан хэрэг гарчээ. Тодруулбал, нэгэн эмэгтэй дуучны гэрийн хаалганы хонхыг хоёр сарын хугацаанд нийт 133 удаа дарсан байна.

Энэхүү үйлдлийнхээ улмаас тус эмэгтэй шүүхээс тэнсэн харгалзах ял сонсжээ. Одоо түүнийг тус улсаас албадан гаргах асуудал хөндөгдөж байна. NME сайтын мэдээлснээр, шүүхээс түүний үйлдлийг хууль бус гэж үзэн ийнхүү шийдвэрлэсэн байна.