Дэлхий даяар алдартай “Camp Rock” цуврал киноны гуравдугаар анги удахгүй үзэгчдийн хүртээл болохоор зэхэж байна. Billboard-оос мэдээлснээр, тус киноны нээлтийн тов болон анхны трэйлер албан ёсоор цацагджээ.

Киноны уран бүтээлчид мөн киноны дууны цомогт багтах анхны сингл дуугаа танилцуулсан байна. Шинээр цацагдсан трэйлер нь үзэгчдийг лагерьт ирсэн шинэ жүжигчдийн бүрэлдэхүүн болон тэдний дүртэй танилцуулж байгаа юм.

“Camp Rock” нь хөгжим, бүжиг болон өсвөр үеийнхний амьдралыг харуулсан алдартай цуврал бөгөөд шинэ анги нь шүтэн бишрэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна.