Залуу үеийн дуртай дуучиндын нэг, Британийн поп од Charli XCX шинэ уран бүтээлээрээ фэнүүдээ баярлууллаа. Тэрээр саяхан “SS26” хэмээх шинэ синглээ цацсан бөгөөд үүнийхээ B-side болгон “Playboy Bunny” гэх шинэ дуугаа гаргасан байна. B-side гэдэг нь тухайн синглийн гол дуунаас гадна нэмэлтээр багтсан дуу гэсэн үг юм.
“Playboy Bunny” дуу нь Charli XCX-ийн өмнөх уран бүтээлүүдээс арай өөр стильтэй бөгөөд поп-панк хэмээх урсгалаар бүтээгджээ. Дууны клипийг хар цагаан өнгөөр хийсэн бөгөөд дуучин бүсгүй өөрөө “маш их шартаж байсан” гэж хошигносон байна.
Charli XCX нь орчин үеийн поп хөгжмийн хамгийн нөлөөтэй уран бүтээлчдийн нэг гэгддэг. Тэрээр зөвхөн өөрийн гэсэн хит дуунуудтайгаас гадна Icona Pop, Iggy Azalea зэрэг олон алдартай дуучдын дууг бичиж, хамтран дуулж байсан туршлагатай. Түүний уран бүтээлүүд нь ихэвчлэн ирээдүйн электропоп, экспериментал поп стильтэй байдаг бөгөөд залуу сонсогчдын дунд маш их алдартай.
“Playboy Bunny” дуу нь Charli XCX-ийн фэнүүдэд гэнэтийн бэлэг болж байгаа бөгөөд түүний цаашдын уран бүтээлийг улам хүлээлттэй болгож байна.