Хиймэл оюуны өөр өөр моделиуд нэг асуултад харилцан адилгүй хариулт өгдөг тул хэрэгцээндээ тохируулан олон платформыг зэрэг туршиж үзэх нь түгээмэл болсон. Тэгвэл эдгээр загваруудыг нэг цонхонд нэгтгэсэн ChatPlayground AI платформын Unlimited багцын насан туршийн эрхийг Deal Days хямдралаар 59.97 ам.доллар (үндсэн үнэ нь 619 ам.доллар) болгон худалдаалж байна. Энэхүү хямдрал 10-р сарын 15-ныг хүртэл үргэлжлэх аж.

20 гаруй загварыг зэрэг харьцуулах боломж

ChatPlayground AI нь ChatGPT, Claude, Gemini, DeepSeek, Llama, Perplexity зэрэг 20 гаруй AI моделийг нэг интерфейс дор нэгтгэсэн платформ юм. Хэрэглэгч нэг л хүсэлт (prompt) оруулахад өөр өөр загваруудын хариултыг зэрэгцүүлэн харж, агуулга боловсруулах, код бичих эсвэл шинэ санаа олоход хамгийн тохиромжтой хувилбарыг сонгох боломжтой.

Нэмэлт боломжууд ба багцын нөхцөл

Тус платформ нь зөвхөн чатботуудыг нэгтгээд зогсохгүй дараах функцуудыг багтаажээ:
- PDF болон зураг хуулан асуулт асуух
- Хүсэлтээ сайжруулах зориулалттай промпт инженерчлэлийн хэрэгслүүд
- Хиймэл оюунаар зураг бүтээх боломж
- Өмнөх харилцан ярианы түүхийг хадгалах

Unlimited багцад сар бүрийн хязгааргүй мессеж (fair-use бодлогын хүрээнд), хэрэглэгчийн тэргүүн ээлжийн тусламж, шинэ боломжууд болон ирээдүйд гарах моделиудыг түрүүлж турших эрх багтдаг. Мөн платформ дээрх боломжит загварууд байнга шинэчлэгдэж байдаг бөгөөд цаашид өөрчлөгдөх боломжтойг сануулжээ.