Дэлхийд алдартай Британийн рок хамтлаг Coldplay-ийн бүтээлүүдтэй холбоотой ховор цуглуулга удахгүй дуудлага худалдаанд орох гэж байна. Энэхүү цуглуулгын гол хэсгийг тус хамтлагийн Лондон хотын Orinoco студид хийсэн "Blue Room" бичлэгийн үеийн материалууд бүрдүүлж байгаа ажээ.
Үүнээс гадна хамтлагийн гоцлол дуучин Крис Мартины "Bond" киноны дууны зориулалтаар бичсэн, өмнө нь огт сонсогдож байгаагүй демо хувилбар дуудлага худалдааны цуглуулгад багтсан байна. Одоогоор эдгээр ховор бичлэгүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон дуудлага худалдааны явцын талаарх нэмэлт мэдээлэл гараагүй байна.