Америкийн залуу дуучин D4vd хэмээх Кэвин Гарсияг 14 настай Селест Ривас Эрнандезийг хөнөөсөн хэрэгт буруутгаад байна. Түүнийг анхны зэргийн аллага үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд хэргийн талаарх мэдээлэл олон нийтийг цочирдуулж байна.
Цагдаагийн газраас мэдээлснээр охины цогцос D4vd-гийн Тесла автомашины багаж дотроос олдсон бөгөөд дуучин залуу нь охиныг нас барахаас өмнө хамгийн сүүлд Тесла жолоодож явсан хүн байсан гэж мөрдөн байцаагчид үзэж байна. Хэргийн нарийн ширийн зүйлс одоогоор тодорхойгүй байгаа ч мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
D4vd нь инди поп стилээр дуулдаг, TikTok дээр алдаршсан залуу уран бүтээлч юм. Түүний "Romantic Homicide", "Here With Me" зэрэг дуунууд нь олон нийтэд танигдсан билээ. Залуу уран бүтээлчийн хувьд ийм хэрэгт холбогдсон нь фэнүүдийг нь гайхшруулж, урмыг нь хугалж байна.
Хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид цаг тухайд нь хүргэх болно.