Хоол хүргэлтийн томоохон үйлчилгээ болох DoorDash компани "Summer of DashPass" нэртэй шинэ хөтөлбөрөө зарлалаа.

Энэхүү хөтөлбөр нь 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр хэрэгжих бөгөөд тус үйлчилгээний DashPass гишүүдэд зориулагдсан юм. Хөтөлбөрийн хүрээнд гишүүд хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр их хэмжээний хямдрал эдлэх боломжтой болохыг Billboard мэдээллээ.

DoorDash нь АНУ болон олон улсад үйл ажиллагаа явуулдаг хоол захиалга, хүргэлтийн томоохон платформ юм. DashPass нь тус компанийн сарын гишүүнчлэлийн үйлчилгээ бөгөөд гишүүддээ хүргэлтийн төлбөргүй болон бусад хөнгөлөлтийн эрхийг олгодог байна.