АНУ-ын Мичиган мужид зохион байгуулагдсан "Electric Forest" хөгжмийн наадмын үеэр гарсан эмгэнэлт хэргийг мөрдөх ажиллагаа үргэлжилж байна. Тус наадмын талбай дээрх зөөврийн бие засах газраас нярайн цогцос олдсон бөгөөд энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл өгсөн хүнд 15,000 ам.долларын шагнал олгохоор болсноо Холбооны мөрдөх товчоо (FBI) зарлалаа.

Мичиган мужийн цагдаагийн газраас гаргасан урьдчилсан дүгнэлтээр, олдсон нярай нь амьд төрсөн бөгөөд амьдрах чадвартай байсан болохыг тогтоожээ.

Одоогоор хэргийн нарийвчилсан нөхцөл байдал болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд ил болоогүй байна. Хууль сахиулах байгууллагууд уг хэрэгтэй холбоотой аливаа мэдээллийг яаралтай ирүүлэхийг уриалж байна.