Технологийн салбарын Empery Digital компани өөрийн эзэмшилд байсан Bitcoin-ыг худалдан борлуулснаар тус компанийн хувьцааны ханш өсөлттэй байна. Энэхүү алхам нь компанийн стратегийн томоохон өөрчлөлтийг илтгэж байгаа бөгөөд борлуулалтаас олсон хөрөнгийг хиймэл оюун ухааны дата төсөл хөгжүүлэхэд чиглүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Энэхүү үйл явц нь тус компанийн засаглалын хүрээнд үүсээд байсан маргаантай цаг үетэй давхцаж байна. Тодруулбал, хэдэн сарын өмнө Empery Digital-ын томоохон хувьцаа эзэмшигч тус компанийг Bitcoin-ыг хөрөнгө нөөцлөх стратегиасаа татгалзахыг шаардаж байсан юм. Түүнчлэн, тухайн хувьцаа эзэмшигч нь компанийн Гүйцэтгэх захирал болон удирдах зөвлөлийн гишүүдийг албан тушаалаасаа чөлөөлөхийг шаардаж байсан удаатай.
Компанийн зүгээс Bitcoin-ын нөөцөө ийнхүү борлуулж, хиймэл оюун ухааны салбар руу анхаарлаа хандуулж байгаа нь зах зээлийн нөхцөл байдал болон хувьцаа эзэмшигчдийн зүгээс ирж буй дарамт шахалттай холбоотой гэж үзэж байна.