Спортын салбарын нэр хүндтэй ESPYS шагнал гардуулах ёслол удахгүй болох гэж байна. Энэ жилийн нэр дэвшигчдийн жагсаалтыг сагсан бөмбөгийн од Жэйлен Брансон, хөлбөмбөгийн домог Лионель Месси болон уран гулгагч Алиса Лю нар тэргүүлж байгааг Billboard мэдээллээ.
Уг арга хэмжээ долоодугаар сард Нью-Йорк хотноо зохион байгуулагдахаар товлогджээ. ESPYS нь спортын ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг томоохон үйл явдал юм.