Дэлхийн кино урлагийн түүхэн дэх хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох Стивен Спилбергийн "E.T. the Extra-Terrestrial" киноны гол дүр болох харь гаригийн биетэй холбоотой нэгэн сонирхолтой асуулт сүүлийн үед сошиал орчинд хүчтэй өрнөж байна. Олон арван жилийн турш үзэгчдийн дунд маргаан дагуулсан "E.T. чийглэг, салст бүрхүүлтэй байсан уу, эсвэл хуурай арьстай байсан уу?" гэх асуултад киноны найруулагч Стивен Спилберг анх удаа хариулт өглөө.
Стивен Спилберг бол Холливудын хамгийн нөлөө бүхий найруулагч бөгөөд "Jurassic Park", "Schindler's List" зэрэг олон арван шилдэг бүтээлийг туурвисан нэгэн юм. Тэрээр саяхан өгсөн ярилцлагадаа энэ асуултыг өмнө нь хэн ч өөрөөс нь асууж байгаагүйг хүлээн зөвшөөрөөд, киноны зураг авалтын үеэрх дурсамжаасаа хуваалцжээ.
Найруулагчийн тайлбарласнаар, E.T.-ийн арьс нь огтхон ч салст бүрхүүлтэй буюу чийглэг байгаагүй аж. Тэрээр харь гаригийн дүрийг "маш хуурай, бүр үрчгэр, хөгшин хүнийх шиг хуурай арьстай" байхаар зохиомжилсон гэдгээ хэлсэн байна. Ийнхүү олон жил үзэгчдийн төсөөлөлд "нойтон" мэт санагдаж байсан E.T.-ийн дүр албан ёсоор "хуурай" гэдэг нь тодорхой боллоо.
Энэхүү жижигхэн мэт боловч сонирхолтой мэдээлэл нь шүтэн бишрэгчдийн дунд хэдийнэ ярианы сэдэв болоод байна. Кино урлагт 40 гаруй жил өнгөрсөн ч ийнхүү жижиг нарийн ширийн зүйлс нь өнөөг хүртэл хүмүүсийн анхаарлыг татсаар байгаа нь Спилбергийн бүтээл хэчнээн хүчтэй нөлөөтэйг дахин нэг удаа баталж байна.