Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгч Ford компани хиймэл оюунд хэт найдаж, алдаа гаргасан нь бизнесийн ертөнцөд томоохон сургамж болж байна. Тус компани өөрийн бүтээгдэхүүний чанарыг хянах автоматжуулсан системдээ хиймэл оюуныг нэвтрүүлсэн боловч үр дүн нь сэтгэлд хүрээгүй байна.

Үүсээд буй нөхцөл байдлыг засаж, автомашины чанарыг сайжруулахын тулд Ford компани өмнө нь ажиллаж байсан 350 туршлагатай инженерийг эргүүлэн ажилд авахаар шийджээ. Эдгээр "саарал сахалт" буюу олон жилийн туршлагатай мэргэжилтнүүд нь хиймэл оюуны алдааг засаж, автомашин үйлдвэрлэлийн чанарыг дээшлүүлэх үүрэг хүлээж байна.

Энэхүү үйл явдал нь хиймэл оюуныг хэт шүтэх нь бизнесийн үйл ажиллагаанд эрсдэл дагуулж болдгийг харуулсан жишээ болж байна. Бусад ажил олгогч болон технологийн компаниуд ч Ford-ын энэхүү туршлагаас суралцаж, технологийн шийдлүүдийг ашиглахдаа хүний оролцоо, туршлагыг үл тоомсорлохгүй байх нь чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.