Технологийн салбарын аварга Google компани өөрийн хиймэл оюун ухаан болох Gemini-д шинэчлэлт хийж, хэрэглэгчдэд зориулсан хувийн тохиргоотой зураг бүтээх функцийг өргөжүүлж байна.

Энэхүү шинэчлэлтийн хүрээнд АНУ-д оршин суугаа, Gemini-ийн үнэгүй хувилбарыг ашигладаг хэрэглэгчид хиймэл оюун ухааны тусламжтайгаар зураг үүсгэх боломжтой болжээ. Уг функц нь хэрэглэгчийн сонирхол болон Google-ийн бусад холбогдох аппликейшнүүдээс авсан мэдээлэлд тулгуурлан дүрслэлийг бүтээх юм.

Ингэснээр хэрэглэгчид өөрийн хэрэгцээнд нийцсэн зургийг Gemini чатбот ашиглан илүү хялбар үүсгэх боломж бүрдэж байна.