Виртуал дүрслэл, өвөрмөц хэв маягаараа дэлхий дахинд танигдсан Gorillaz хамтлагийн “House Of Kong” нэртэй үзэсгэлэн Нью-Йорк хотыг зорих гэж байна.

Энэхүү үзэсгэлэн нь өнгөрсөн жил Лондон хотод анх нээгдэж байсан бөгөөд шүтэн бишрэгчдэдээ хамтлагийн гишүүдийн үл үзэгдэх ертөнц рүү нэвтрэх боломжийг олгодог гэдгээрээ онцлог юм. Үзэгчдэд зориулсан энэхүү сонирхолтой шоу нь “хөшигний цаадах нууцыг дэлгэх” зорилготой бөгөөд одоо Нью-Йорк хотын үзэгчидтэй уулзахаар бэлтгэл ажилдаа ороод байна.