Бидний өдөр тутамдаа ашигладаг GPS буюу дэлхийн байршил тогтоох систем нь технологийн хувьд томоохон шинэчлэлтэй нүүр тулж байна. Калифорнид байрлах Xona Space Systems компани дэлхийн нам орбитод байрлах шинэ үеийн хиймэл дагуулын сүлжээг хөгжүүлж байгаа бөгөөд энэ нь одоогийн GPS системээс 100 дахин хүчтэй дохио дамжуулах боломжтой юм.
Нарийвчлалыг дараагийн шатанд гаргана Одоогийн ашиглаж буй хиймэл дагуулын системүүд өндөр орбитод байрладаг тул барилга дотор, өтгөн ой модны дунд эсвэл нягт суурьшилтай хотуудад дохио сулрах асуудал гардаг. Харин Xona Space Systems-ийн Pulsar хэмээх шинэ сүлжээ нь нам орбитод байрлах тул байршлыг хэдхэн сантиметрийн нарийвчлалтайгаар тогтоох чадвартай.
Тус компанийн дэд ерөнхийлөгч Адриен Перкинсийн хэлснээр, энэхүү хүчирхэг дохио нь одоогийн GPS-ийн нэвтэрч чаддаггүй барилга доторх орчинд ч байршил тогтоох боломжийг бүрдүүлнэ. Түүнчлэн, сүүлийн үед агаарын тээвэр, далайн тээвэр болон ухаалаг гар утасны аппликейшнуудад тулгарч буй GPS-ийн дохиог санаатайгаар саатуулах (jamming) үйлдлүүдээс илүү тэсвэртэй байх ажээ.