Дэлхий даяар хүлээлт үүсгээд буй алдарт Grand Theft Auto 6 (GTA 6) тоглоом нь PlayStation 5 консол дээр хамгийн сайн ажиллах тухай NME мэдээллээ.

Уг мэдээллээр бол, тус тоглоом нь PlayStation 5 дээр ажиллахдаа "бараг агшин зуурын" ачаалах хугацаатай байх бөгөөд дууны чанар нь ч илүү сайжирсан байна. Эдгээр үзүүлэлтүүд нь тоглоом сонирхогчдын хувьд чухал давуу тал болох юм.

Grand Theft Auto 6 нь дэлхийн хамгийн алдартай видео тоглоомын цувралуудын нэг бөгөөд шинэ анги нь гарахыг олон сая хүн хүлээж байгаа билээ.