Алдарт “Grey’s Anatomy” цувралын 23 дахь улирлын нэгэн ангийн зураг авалтын үеэр уран бүтээлчид кантри дуучин Долли Партоныг таалал төгссөн тухай гэнэтийн мэдээг сонссон талаар шоураннер Мэг Маринис Variety сэтгүүлд ярьжээ.

Энэхүү шинэ ангийн зохиолд Долли Партоныг дуурайн үзүүлбэр үзүүлэгчийн тухай өгүүлдэг бөгөөд багийнхан алдарт дуучныг наймдугаар сард 80 насандаа хорт хавдартай тэмцсэний эцэст таалал төгсөхөөс өмнө уг ангийн зохиолыг бичиж, зураг авалтыг эхлүүлсэн байжээ.

Мэг Маринисийн дурдсанаар, уг ангийн зохиолыг Жейс Майлз-Перез бичсэн бөгөөд зураг авалтын талбайд инээд хөөр, халуун дулаан уур амьсгал зонхилж байсан гэнэ. Гэвч яг тухайн хэсгийн зураг авалт явагдаж байх үед Долли Партон нас барсныг мэдэж, тус ангийг найруулж байсан найруулагч Дебби Алленд мэдэгдэхэд сэтгэл хөдөлгөм, хүнд мөч болж өнгөрчээ. Сонирхолтой нь уг ангийг Долли Партоны “It’s All Wrong, But It’s All Right” дууны нэрээр нэрлэсэн байсан аж.

Кантри хөгжмийн домог болсон тэрбээр соло уран бүтээлчийн хувиар Billboard Hot 100 чартад 23 дуугаа багтааж, хоёрыг нь тэргүүн байранд хүргэж байсан юм.