Дэлхийн тоглоом сонирхогчдын тэсэн ядан хүлээж буй Grand Theft Auto (GTA) цувралын шинэ анги болох GTA 6-ын талаарх шинэ мэдээлэл ил боллоо. Тоглоом хөгжүүлэгчдийн зүгээс 2026 оны арванхоёрдугаар сард тоглоомыг албан ёсоор зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний дараа дискэн хувилбарыг нь гаргах сурагтай байна.
Энэхүү мэдээлэл нь тоглоомын диск цуглуулах дуртай хэрэглэгчдийн хувьд анхаарал татах чухал сэдэв болоод байна. Одоогоор тоглоомын дискэн хувилбартай холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа ч диск цуглуулагчид энэ боломжийг хүлээх л үлдлээ.