Дэлхийн тоглоом сонирхогчдын тэсэн ядан хүлээж буй GTA 6 тоглоомтой холбоотой шинэ мэдээлэл гарлаа. Алдарт Rockstar Games компанийн бүтээл болох уг тоглоом нь худалдаанд гарах үедээ физик дискгүй байх төлөвтэй байна.

Энэхүү мэдээлэл нь тоглоом сонирхогчдын дунд багагүй хүлээлт үүсгээд байсан физик хувилбарын талаарх найдлагыг тас цохиж байна. Шинэ тайлан мэдээллээс үзэхэд, Rockstar Games компани тоглоом худалдаанд гарсны дараа ч физик диск хэвлэх ямар ч төлөвлөгөөгүй байгаа аж.

Тоглоомын салбарт тэргүүлэгч Rockstar Games нь өөрсдийн бүтээлүүдээрээ дэлхийд танигдсан компани юм. Гэвч энэ удаагийн шийдвэр нь тоглоомыг зөвхөн дижитал хэлбэрээр авах шаардлагатай болж болзошгүйг харуулж байна.