Дэлхийн тоглоом сонирхогчдын дунд хамгийн их хүлээлт үүсгээд буй Grand Theft Auto (GTA) цувралын дараагийн анги 2026 онд худалдаанд гарахаар төлөвлөгдөж байна. Энэхүү тоглоом нь зах зээлийг тэргүүлэх өндөр хүлээлттэй байгаа юм.
Шинэ мэдээллээр бол GTA 6 тоглоомын үнэ 80 ам.доллар байх нь тодорхой боллоо. Үүнээс гадна тус тоглоом нь "Ultimate Edition" хувилбартай байх бөгөөд шөнө дунд урьдчилсан захиалга авах зэрэг нэмэлт мэдээллүүд ил болсон байна.
Одоогоор тоглоомын талаарх бусад дэлгэрэнгүй мэдээлэл хязгаарлагдмал байгаа ч 2026 онд гарах уг төсөл нь тоглоомын ертөнцөд томоохон байр суурь эзлэх төлөвтэй байна.