Дэлхийн тоглоом сонирхогчдын тэсэн ядан хүлээж буй GTA 6 тоглоомыг бүтээгч Rockstar Games компани уг бүтээлийнхээ үнийн талаарх албан ёсны мэдээллийг өглөө.

Компанийн зүгээс мэдээлснээр, GTA 6 тоглоом нь худалдаанд гарахдаа 80 доллар байх болно. Харин илүү өргөн боломж бүхий Ultimate Edition хувилбар нь 100 долларын үнэтэйгээр худалдаалагдахаар болжээ.

Rockstar Games нь видео тоглоомын салбарт хамгийн алдартай цувралуудын нэг болох Grand Theft Auto (GTA)-г хөгжүүлэгч томоохон компани юм.