HBO болон Crave платформын алдартай бүтээл болох "Heated Rivalry" цувралын нэгдүгээр улирлын цуглуулагчдын тусгай хувилбарын (Collector's Edition) урьдчилсан захиалга Amazon дээр хямдарсан үнээр худалдаалагдаж эхэллээ. Үндсэн үнэ нь 84.99 ам.доллар байсан уг 4K чанартай дөрвөн диск бүхий багцыг 18 хувийн хөнгөлөлттэй буюу 69.99 ам.доллароор захиалах боломжтой байна.
Уг тусгай хэвлэл нь 4K UHD болон Blu-ray чанартай дөрвөн DVD-ээс бүрдэх бөгөөд дотроо цуглуулгын зургийн картууд, хоёр талт мини постер, хоккейн шайб хэлбэртэй стресс тайлагч тоглоом зэргийг багтаажээ. Түүнчлэн цувралын тайзны ард болсон үйл явдлын бичлэгүүд, продюсер Брендан Брэди болон зохиолч Рэйчел Рид нарын ярилцлага, хасагдсан хэсгүүд болон алдаатай бичлэгийн түүвэр багтсан байна.
Анх уг DVD хувилбарыг 2027 оны дөрөвдүгээр сарын сүүлээр гаргахаар төлөвлөж байсан ч хугацааг наашлуулан, энэ оны 11 дүгээр сарын 24-нд худалдаанд гаргахаар товложээ. Одоогоор цувралын 2 дугаар улирлын зураг авалт (магадгүй 3 дугаар улирал ч байж болзошгүй) Канад улсад үргэлжилж байна.