HBO сувгийн алдартай цуврал болох House of the Dragon-ы уран бүтээлчид гуравдугаар бүлгийн хоёрдугаар ангид гарсан хамгийн чухал агшин болон үйл явдлуудын талаар Mashable сайтад ярилцлага өгчээ.

Энэхүү ярилцлагад Emma D'Arcy, Matt Smith, Olivia Cooke, Fabien Frankel, Steve Toussaint, Ewan Mitchell, Bethany Antonia, Phoebe Campbell зэрэг цувралын гол дүрийг бүтээгч олон жүжигчид оролцсон байна. Тэд тус цувралын үргэлжлэл болох шинэ ангиудад өрнөж буй үйл явдал болон өөрсдийн дүрүүдийн талаарх сэтгэгдлээ хуваалцжээ.

House of the Dragon нь Фантази төрлийн алдартай цуврал бөгөөд жүжигчид энэ удаагийн ангиуд дахь өрнөлийн талаар дэлгэрэнгүй ярьсан нь үзэгчдийн анхаарлыг татаж байна.