HBO сувгийн алдарт 'House of the Dragon' цувралын шүтэн бишрэгчид тус цувралын шинэ ангид гарсан ээж, хүүгийн үнсэлтийн хэсгийг "эвгүй" бөгөөд "жигшмээр" хэмээн хүчтэй шүүмжилж байна.

Цувралын үзэгчид тус хэсгийг телевизийн түүхэнд үзсэн хамгийн эвгүй үнсэлтүүдийн нэг хэмээн тодорхойлжээ. Олон нийтийн сүлжээнд үзэгчдийн зүгээс "Цувралд гардаг олон төрлийн садан төрлийн харилцаатай хэсгүүдээс энэ нь хамгийн их цочирдлыг төрүүллээ" гэсэн сэтгэгдлүүд хөвөрч байна.

'House of the Dragon' нь луунуудын тухай өгүүлдэг, садан төрлийн харилцааг харуулсан үйл явдал ихтэй цуврал гэдгээрээ алдартай ч, энэ удаагийн хэсэг үзэгчдийн хүлээлтээс давсан таагүй сэтгэгдлийг төрүүлсэн бололтой.