Британийн IDLES хэмээх пост-панк хамтлаг (тэднийг Монголын залуус тэр бүр мэдэхгүй байж магадгүй, гэхдээ Европт нилээд алдартай хамтлаг шүү) 2024 онд гаргасан "Tangk" цомгийн дараагийн цомог 2027 онд гарах бөгөөд энэ цомог нь тэдний хувьд "үндсэн хэв маягтаа эргэн орох" оролдлого байх болно гэж хамтлагийн гитарчин Марк Боуэн NME-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Түүний хэлснээр, шинэ цомог нь хамтлагийн гишүүд бүгд нэг өрөөнд цугларч, хөгжмөө шууд тоглож, бие биенээсээ санаа авч, илүү эрч хүчтэй, бодит дуугаралттай байх болно гэнэ. Энэ нь тэдний өмнөх цомгуудаас ялгаатай байх болов уу.
Мөн Марк Боуэн Florence + The Machine хамтлагтай хамтран ажиллахдаа маш их зүйлийг сурч мэдсэн бөгөөд энэ нь түүний хувьд "эрх чөлөөг мэдрэх" боломж байсан гэнэ. Тэрээр Florence Welch-ийн өөртөө итгэлтэй байдал, уран бүтээлч байдлыг биширдэг байна.
IDLES хамтлагийн шинэ цомог 2027 онд гарах төлөвтэй байгаа бөгөөд фэнүүд нь тэдний үндсэн хэв маягт эргэн орж, ямар төрлийн хөгжим гаргахыг тэсэн ядан хүлээж байна.