Дэлхийн тавилгын зах зээлд тэргүүлэгч Шведийн IKEA брэндийн дизайны албаны дарга Йохан Эждемо өөрийн гэртээ ямар тавилга, эд зүйлсийг ашигладаг талаар Wired сэтгүүлд ярилцлага өгчээ.
Тус компанид дизайны чиглэлээр ажилладаг гол хүн болох Йохан Эждемо өөрийн гэртээ байрлуулсан 12 бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаж өгсөн байна. Хүмүүсийн дунд IKEA-гийн хамгийн алдартай бүтээгдэхүүн гэгддэг "Billy" номын тавиур нь түүний хамгийн дуртай зүйл биш болохыг тэрээр онцолжээ.
Йохан Эждемо уг жагсаалтаа танилцуулахын зэрэгцээ өөрийн хамгийн дуртай тавилгын талаарх сонирхолтой мэдээллийг хуваалцсан байна.