Америкийн жүжигчин, дуу оруулагч Кевин Конрой өнгөрсөн жил таалал төгссөн билээ. Тэрээр Batman: The Animated Series цувралаас эхлээд олон арван жил Батмэний дуу хоолой болж, энэ дүрээрээ олонд танигдсан юм. Түүний дуу оруулсан дүрүүд дунд телевизийн цувралууд, бүрэн хэмжээний кинонууд, мэдээж видео тоглоомууд ч багтдаг.
Warner Bros. Games компаниас гаргасан LEGO Batman 3: Beyond Gotham тоглоомд Кевин Конрой Батмэний дууг оруулсан бөгөөд тоглоомын эхлэл хэсэгт түүнийг хүндэтгэсэн тусгай мэдэгдэл гарч байгаа юм байна. Энэхүү мэдэгдэлд “Кевин Конройн дурсгалд зориулав” гэсэн үгс багтсан байгааг тоглоом сонирхогчид онцолж байна.
Кевин Конрой комик номын супер баатрын дүрийг амилуулсан гарамгай уран бүтээлч байсан бөгөөд түүний оруулсан хувь нэмрийг фэнүүд нь хэзээ ч мартахгүй гэдэгт итгэлтэй байна. Түүний дуу хоолой Батмэний дүрийн салшгүй нэг хэсэг болсон билээ. Энэхүү хүндэтгэл нь түүний гавьяаг үнэлж буйн илрэл гэж үзэж болохоор байна.