Linux сан болон технологийн салбарын тэргүүлэгч компаниуд нэгдэн, нээлттэй эхийн программ хангамж хөгжүүлэгчдийг хиймэл оюун ухаанд суурилсан халдлагаас хамгаалах зорилготой Akrites хэмээх шинэ багийг байгууллаа.

Энэхүү санаачилга нь нээлттэй эхийн төслүүдийг хариуцагч хөгжүүлэгчдэд урьд өмнө нь байгаагүй хамгаалалтын тогтолцоог бий болгох зорилготой юм. Уг эвсэлд хиймэл оюун ухааны салбарын бүх томоохон лабораториуд болон Уолл Стритийн банкнуудыг багтаасан 19 байгууллага нэгдээд байна.

Нээлттэй эх буюу open-source программ хангамж нь орчин үеийн технологийн салбарын суурь болдог хэдий ч хиймэл оюуны тусламжтайгаар үйлдэгдэх халдлагын эрсдэл нэмэгдэж байгаа нь хөгжүүлэгчдийн хувьд томоохон сорилт болоод байна. Akrites баг нь эдгээр аюулыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах юм.