Америкийн “Rolling Stone” сэтгүүлд мэдээлснээр “Clavicular” хэмээх нэрээр олонд танигдсан, өөрийгөө “looksmaxxing” стример хэмээн тодорхойлдог залуу Алора Зива хэмээх охиныг хуурч, биед нь халдсан хэргээр шүүхэд дуудагджээ. “Looksmaxxing” гэдэг нь гоо сайхны мэс засал, арчилгаа, дасгал хөдөлгөөн зэрэг аргуудаар өөрийнхөө гадаад үзэмжийг сайжруулах гэсэн утгатай нэр томъёо юм.
Алора Зивагийн өмгөөлөгчид түүнийг хүч хэрэглэсэн, залилсан, санаатайгаар сэтгэл санааны дарамт үзүүлсэн гэж буруутгаж байгаа бөгөөд хамгийн ноцтой нь насанд хүрээгүй байхад нь зөвшөөрөлгүй эм тарьж, улмаар өөрийгөө хянах чадваргүй болсон үед нь хүчиндсэн гэх хэрэгт холбогдоод байна.
Хэргийн талаарх мэдээлэл цацагдсаны дараа олон нийт Clavicular-ыг буруушааж, Алора Зивад дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлсэн байна. Одоогоор Clavicular-аас ямар нэгэн тайлбар гараагүй бөгөөд хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Энэ хэрэг нь залуу үеийнхний дунд түгээмэл болж буй “looksmaxxing” хөдөлгөөний сөрөг тал болон, цахим орчинд танихгүй хүмүүст хэтэрхий итгэх нь ямар аюултай болохыг анхааруулж байна.