Цахим хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий продюсер Madeon өөрийн гурав дахь студийн цомог болох Victory-г зургаадугаар сарын 26-ны өдөр буюу өнөөдөр албан ёсоор гаргалаа.

Энэхүү шинэ бүтээл нь түүний хувьд сүүлийн 7 жилийн хугацаанд гаргаж буй анхны бүрэн хэмжээний цомог юм. Продюсер шинэ цомгийнхоо талаар ярихдаа, "Би бүх зүйл сүйрлийн ирмэг дээр ирсэн ч байсан, зоригтой байхыг хүссэн" хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ.

Уран бүтээлчийн хувьд энэ удаагийн цомог нь томоохон хүлээлт үүсгээд байгаа бөгөөд сонсогчид түүний урт хугацааны завсарлагааны дараах шинэ өнгө аясыг сонирхож байна.