Өнгөлөг, чанартай арьсан цүнхээрээ танигдсан Maison de Sabré брэнд сүүлийн үед өөрийн бүтээгдэхүүнээс илүүтэйгээр цүнхний гоёл буюу "charm"-аараа хэрэглэгчдийн дунд эрэлттэй байна. Тус брэнд нь бараг арван жилийн турш арьсан эдлэлийн салбарт нэр хүндээ өсгөж ирсэн юм.
Тус брэндийн шинэ цуглуулгад интоорын цэцэг, наранцэцэг, багваахай зэрэг нарийн хийцтэй жижиг арьсан цэцгүүд багтжээ. Эдгээр гоёлыг цүнхний оосор дээр хавчуулж зүүх боломжтой бөгөөд албаны хэв маягтай цүнхийг илүү өвөрмөц, өнгөлөг харагдуулах боломжийг олгодог байна. Мөн цэцгэн хээгээр хязгаарлагдалгүй, зөгий болон эмгэн хумс хэлбэртэй гоёлуудыг ч мөн бүтээжээ.
Эдгээр гоёл нь Maison de Sabré-ийн хувьд цүнхнийхээ хэв маягийг шинэлэг байдлаар баяжуулж буй нэгэн алхам болж байна.