Netflix-ийн үзэгчдийг байлдан дагуулж, Оскарын шагнал хүртсэн “KPop Demon Hunters” анимэйшн киноны албан ёсны мерч болон тоглоомууд эрэлт ихтэй байна. Үүнтэй холбогдуулан алдарт тоглоом үйлдвэрлэгч Mattel компани тус бүтээлийн хөгжмийн үзүүлбэрүүдээс сэдэвлэсэн шинэ цуглуулгаа худалдаанд гаргажээ.

Эдгээр нь уламжлалт Барби хүүхэлдэй биш бөгөөд киноны гол хамтлаг болох HUNTR/X-ийн охид болон тэдний өрсөлдөгч Saja Boys хамтлагийн ахлагч Jinu нарын дүр төрх, тайзны хувцастай ижил загвартай юм. Цуглуулгад “Golden” дууны гялалзсан хувцастай, дуулдаг Rumi, Zoey, Mira хүүхэлдэйнүүдээс гадна тус хамтлагийн “How It’s Done” нээлтийн үзүүлбэрийн хувцастай загварын гурван хүүхэлдэй багтжээ.

Мөн Mattel компани Saja Boys хамтлагийн ахлагч Jinu-гийн “Soda Pop” үзүүлбэрийн хувцастай хүүхэлдэйг гаргасан байна.

Шинэ хүүхэлдэйнүүд зах зээлд гармагцаа өндөр эрэлттэй байгаа бөгөөд тэдний нэг нь худалдаанд гарсан даруйдаа Amazon дээрх шинээр гарсан тоглоомуудын дунд нэгдүгээр байранд бичигджээ. Тухайлбал, Amazon дээр Rumi-гийн дуулдаг хүүхэлдэй бараг дуусаж байгаа тул Target болон Walmart-аас худалдан авах боломжтойг дурдсан байна. Эдгээр интерактив хүүхэлдэйнүүд нь “Golden” дууг ганцаарчлан эсвэл бусад тохирох хүүхэлдэйнүүдтэй хамтран дуулдаг бөгөөд 6 ба түүнээс дээш насныханд зориулагджээ.