Дэлхийн хөгжмийн салбарын томоохон тоглогчдын нэг болох HarbourView компани алдарт хөгжмийн зохиолчид Max Martin болон Shellback нарын үүсгэн байгуулсан дууны коллекцоос хувь эзэмших болсон талаар Billboard мэдээллээ.

Энэхүү стратегийн түншлэлийн хүрээнд HarbourView компани Taylor Swift, Ariana Grande, The Weeknd зэрэг дэлхийн алдартай уран бүтээлчдийн дуулсан олон арван хит дууны хэвлэлийн эрхийг (publisher's share) эзэмшихээр болж байна.

Max Martin болон Shellback нар нь орчин үеийн поп хөгжмийн ертөнцөд маш олон хит бүтээлээрээ танигдсан хөгжмийн зохиолчид юм. HarbourView-ийн зүгээс хийж буй энэхүү алхам нь тэдний хөгжмийн зохиогчийн эрхийн багцыг өргөжүүлж буй томоохон үйл явдал болж байна.