Алдарт Metallica хамтлаг Уэльсийн нийслэл Кардифф хотын Principality цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх үеэрээ олны анхаарлыг татсан нэгэн үйлдлийг гаргажээ.
Тус хамтлаг Уэльсийн нэрт дуучин Том Жонсын “Delilah” дууг дуулсан нь олон хүний гайхшралыг төрүүлсэн байна. Учир нь энэхүү дууг 2023 оноос хойш тус цэнгэлдэх хүрээлэнд дуулахыг албан ёсоор хориглоод байсан юм.
Metallica-гийн хувьд энэхүү дууг дуулсан нь Уэльсийн поп хөгжмийн домогт дуучин Том Жонст хүндэтгэл үзүүлж буй хэрэг байв. Хэдийгээр цэнгэлдэх хүрээлэнгийн зүгээс уг дууг хориглосон шийдвэр гаргасан ч Metallica-гийн тоглолтын үеэр эгшиглэсэн нь үзэгчдийн дунд ярианы сэдэв болоод байна.