Дэлхийн рок хөгжмийн ертөнцийн домогт Metallica хамтлагийн гоцлол гитарчин Кирк Хэммет Дублин хотод болсон тоглолтын үеэр гэнэтийн явдалтай тулгарчээ. Тэрээр хамтлагийн алдарт "Seek & Destroy" дууг тоглож байх үедээ тайзан дээрээс үзэгчдийн хэсэг рүү бүдэрч унасан байна.
Энэхүү үйл явдлын дараа Кирк Хэммет өөрийн Instagram хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчдийнх нь бичиж авсан унаж буй бичлэгийг хуваалцжээ. Тэрээр уг бичлэгтээ "Slip & Destroy" хэмээн шогч байдлаар тайлбар бичсэн байна.