Шимтгэлгүй дижитал хөрөнгийн арилжаагаараа танигдсан MEXC платформ өнгөрсөн жилийн хугацаанд дэмжиж ирсэн хэрэглэгчиддээ зориулан энэ оны хамгийн том урамшуулал болох “Golden Gratitude Gala” арга хэмжээг зарлалаа. Энэхүү хөтөлбөрийн нийт шагналын сан 10 сая USDT хүртэл үнэлэгдэж байгаа бөгөөд үүнд 40 унцийн алтан гулдмай, биткойн (BTC) багтаж буй юм.
Энэхүү арга хэмжээ нь MEXC-ээс Талархлын баярын дараах баасан гарагт жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж буй "Global Blue Friday" санаачилгын гол хэсэг аж.
Бүртгэл болон хугацаа
Арга хэмжээний бүртгэл эхэлсэн бөгөөд урьдчилсан буюу "Early Bird" үе шат 11 дүгээр сарын 30-ны 15:55 UTC хүртэл үргэлжилнэ. Үндсэн арга хэмжээ 11 дүгээр сарын 30-ны 16:00 UTC-ээс эхлэн 12 дугаар сарын 21-ний 08:00 UTC хүртэл үргэлжлэх бөгөөд энэ цагт албан ёсны бүртгэл хаагдах юм. Харин азтан шалгаруулах үйл ажиллагаа 12 дугаар сарын 22-ны 08:00 UTC цагт дуусна.
Шагналын төрлүүд ба боломжууд
Оролцогчдод дараах төрлүүдээр шагнал авах боломж нээлттэй байна:
* Early Bird урамшуулал: Эрт бүртгүүлж, Фьючерс (Futures) арилжааны хэмжээ нь 50,000 USDT хүрсэн хэрэглэгчид 10-аас 200 USDT-ийн фьючерс бонус бүхий нууцлаг хайрцаг (Mystery Box) авна. Нийт 20,000 USDT-ийн шагналыг түрүүлж ирсэнд нь олгох журмаар тараана.
* Өдөр тутмын хусах карт (Daily Scratch-Offs): Өдөрт хийсэн 50,000 USDT-ийн фьючерс арилжаа тутамд нэг хусах карт авах бөгөөд өдөрт дээд тал нь 5 карт авах боломжтой. Карт бүр 2,026 USDT хүртэлх фьючерс бонус хожих баталгаатай.
* Долоо хоног тутмын эргүүлдэг хүрд: Долоо хоногт 2,000,000 USDT-ийн арилжаа хийх тутамд 1 эрх авч, дээд тал нь 5 удаа эргүүлэх эрхтэй. 5,000 USDT хүртэлх фьючерс бонус хожих боломжтой.
* Сугалаа (Ultimate Raffle): 10 сая USDT-ийн арилжаа тутамд хязгааргүй тооны сугалааны тасалбар авах боломжтой. Шагналын санд 150,000 USDT-ийн үнэ бүхий алтан гулдмай, BTC болон бонусууд багтжээ.
Мөн VVIP хэрэглэгчдэд зориулсан тусгай нөхцөлүүд зарлагдсан бөгөөд тэд арилжаа хийснээр Earn APR-аа өсгөх, алдагдалтай фьючерс арилжаандаа 100 USDT хүртэлх нөхөн төлбөр авах боломжтой байж болох юм.
2018 онд үүсгэн байгуулагдсан MEXC платформ нь дэлхийн 170 гаруй зах зээлийн хэрэглэгчдэд крипто, хувьцаа, токент хөрөнгө зэрэг санхүүгийн олон төрлийн хэрэгслийг арилжаалах боломжийг олгодог байна.