Black Friday хямдралыг тохиолдуулан Prime Video-ийн нэмэлт суваг хэлбэрээр санал болгодог MGM+ стриминг үйлчилгээний жилийн эрхийн үнэ 50 хувиар хямдарлаа. Шинэ болон өмнө нь бүртгэлтэй байсан хэрэглэгчид 11 дүгээр сарын 30-ныг дуустал бүтэн жилийн эрхийг 30.99 ам.доллароор авах боломжтой болсон нь сарын 2.59 ам.доллар болж байгаа хэрэг юм. Энэхүү урамшууллаар хэрэглэгчид нийт 31 ам.доллар хэмнэх боломжтой.

Үүнээс гадна богино хугацааны сонголт хийх хүсэлтэй хүмүүст зориулан сарын 7.99 ам.доллар байдаг үнийг бууруулж, хоёр сарын турш сар бүр 1.99 ам.доллароор ашиглах сонголтыг ч санал болгож байна. Энэхүү хямдралыг авахын тулд Amazon-ий Prime гишүүнчлэлтэй байх бөгөөд Prime Video апп дотроосоо MGM+ сувгаа шууд нэмж, төлбөрөө Amazon-ээр дамжуулан төлөх нөхцөлтэй юм.

Netflix дээр олны анхаарлыг татаад буй «From» аймшгийн цувралын дараагийн ангиуд болон 2026 оны хавар гарсан 4 дүгээр бүлэг, ирэх жилийн тавдугаар буюу төгсгөлийн бүлгийг үзэхийн тулд MGM+ эрх шаардлагатай байгаа юм. MGM+ нь Amazon-ийн хувьд хамгийн алдартай үйлчилгээ биш боловч энд «Project Hail Mary», «Is God Is», «Your Mother Your Mother Your Mother» зэрэг Amazon MGM Studios-ийн кинонууд болон «The Institute», «Secret Service», «Godfather of Harlem» зэрэг цувралууд багтдаг байна.