Технологийн салбарын аварга Microsoft компанийн Mac үйлдлийн системд зориулсан Outlook программын сүүлийн үеийн шинэчлэлт нь хэрэглэгчдэд хүндрэл учруулж байна. Тодруулбал, уг шинэчлэлтийг хийсний дараа хэрэглэгчдийн имэйлийн харилцан ярианы түүх устгагдаж байгаа нь тогтоогджээ.
Одоогоор Microsoft компани энэ асуудлыг албан ёсоор шийдвэрлээгүй байгаа юм. Гэсэн хэдий ч хэрэглэгчид энэхүү алдааг тойрч гарах түр зуурын арга хэмжээг ашиглах боломжтой байна.