Америкийн Мотаун (Motown) хэмээх хөгжмийн урсгалын домог болсон дуучин Марта Рийвс 22 жилийн дараа анхны цомгоо гаргахаар болсноо Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дуулгажээ. Тэрээр “Би энд байгаадаа л баяртай байна” хэмээн сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн байна.
“Searching” нэртэй энэхүү цомог нь жазз болон соул хөгжмийн хэмнэлтэй дуунуудаас бүрдэх бөгөөд тэрээр Нью Орлеан хотод Delfeayo Marsalis-тай хамтран бичүүлсэн байна. Марта Рийвс нь 1960-аад оны үед “Martha Reeves and the Vandellas” хамтлагийн гоцлол дуучнаар олонд танигдаж, “Dancing in the Street”, “Heat Wave” зэрэг олон хит дуугаараа хөгжмийн ертөнцөд томоохон хувь нэмэр оруулсан билээ. Түүний шинэ цомог удахгүй худалдаанд гарах бөгөөд фэнүүд нь түүнийг тэсэн ядан хүлээж байна.
Марта Рийвсийн шинэ цомог нь түүний уран бүтээлийн замналд шинэ хуудас нээж, түүнийг хөгжмийн ертөнцөд эргэн ирэхэд нь түлхэц болох биз ээ.