YouTube-ийн хамгийн том оддын нэг болох MrBeast (жинхэнэ нэр нь Jimmy Donaldson) өөрийн алдартай Beast Games тэмцээний гуравдугаар улиралд оролцох хүмүүсийг сонгохдоо шинэ арга хэрэглэхээр болжээ. Өмнө нь зөвхөн тодорхой бүлгийн хүмүүс оролцох боломжтой байсан бол энэ удаа дэлхийн улс орон бүрээс нэг төлөөлөгчийг сонгох санал асуулга явуулахаар болсон байна.
MrBeast нь өндөр шагналтай, сонирхолтой сорилтуудаар дүүрэн тэмцээн зохион байгуулж, YouTube-ээр дамжуулан үзүүлдэгээрээ алдартай. Beast Games нь сая сая үзэгчдийг татдаг бөгөөд олон хүмүүст өөрийгөө харуулах, томоохон шагналын эзэн болох боломжийг олгодог.
Энэхүү шинэ санал асуулга нь Монгол залууст ч гэсэн Beast Games-т өрсөлдөх боломжийг нээж өгч байна. Хэрэв та өөрийгөө зоригтой, авхаалжтай гэж үзэж байгаа бол MrBeast-ийн албан ёсны сайтаар зочилж, санал асуулгад оролцох боломжтой. Яг одоо санал асуулга эхэлсэн бөгөөд хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа тул яарах хэрэгтэй.
MrBeast бол YouTube-т 260 сая гаруй дагагчтай, дэлхийн хамгийн алдартай контент бүтээгчдийн нэг юм. Тэрээр ихэвчлэн хүмүүст мөнгө тараах, том хэмжээний сорилтууд зохион байгуулах, буяны ажил хийх зэргээрээ олонд танигдсан.