Өмнөд Солонгосын алдарт NCT хөвгүүдийн хамтлагийн ахлагч И Тэён (Lee Tae-yong), буюу бидний мэдэх Тэён цэргийн алба хаасны дараа “WYLD” нэртэй анхны бие даасан студийн цомгоо гаргаснаар эргэн ирлээ. Тэрээр хоёр жил цэргийн алба хаасан бөгөөд энэ хугацаанд өөрийгөө илүүтэй таньж, уран бүтээлдээ илүү эрх чөлөөтэй хандах болсон гэдгээ Billboard сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Tэён NCT хамтлагтаа манлайлагчийн хувиар олон жилийн турш ажилласан бөгөөд энэ хугацаанд хэд хэдэн дэд бүлгүүдэд (sub-units) ч бас оролцож байсан. Түүний хувьд “WYLD” цомог нь өөрийнх нь хувь хүний өсөлт, хөгжлийн томоохон илэрхийлэл болж байгаа юм байна. Тэрээр цомгийн агуулга, хөгжмийн хэв маягтаа өөрийн зөн совингоо дагаж, юу хүсч байна түүнийгээ л хийсэн гэдгээ онцолсон байна.

NCT хамтлаг нь өөрсдийн туршилт хийсэн, шинэлэг хөгжмийн хэв маягаараа К-поп ертөнцөд өөрсдийн гэсэн өнгө төрхийг бий болгосон билээ. Тэёны хувьд ч мөн энэ уламжлалаа үргэлжлүүлэн, өөрийн бие даасан уран бүтээлдээ ч мөн адил шинийг эрэлхийлж, өөрийн гэсэн өнгө төрхийг гаргахыг зорьсон бололтой.

Залуу уншигч та бүхэн Тэёны шинэ цомгийг сонсож, түүний уран бүтээлийн эрх чөлөөг мэдрээрэй.