Дэлхийн алдартай стриминг үйлчилгээ болох Netflix өөрийн платформ дээрх хэрэглэгчийн профайлуудад шинэ өөрчлөлт оруулахаар болжээ. Тус компаниас мэдээлснээр, цаашид нэг гэр бүлийн гишүүд өөр өөрийн профайлд имэйл хаяг заавал бүртгүүлэх шаардлагатай болох юм.

Энэхүү шинэ журам нь Netflix-ийн бүх профайлд хамаарах бөгөөд одоогоор зөвхөн хүүхдийн профайлууд (Kids profiles) энэхүү шаардлагаас чөлөөлөгдөж байна. Одоогоор уг өөрчлөлт нь үе шаттайгаар хэрэгжиж эхлээд байгаа юм.